
Дугуйн спортын олимпийн аварга Александр Винокоуров авилгын хэрэгт холбогджээ. Тэрбээр Белгид болсон уралдааны үеэр өөрт хэрэгтэй түрүүгээ авахын тулд өрсөлдөгчдөө мөнгө өгсөн аж.
Өдгөө 44 настай Казах эр 2012 онд олимпийн наадмаас алтан медаль хүртэж байсан юм. Үүнээсээ өмнө 2007-2009 оны хооронд сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаар уралдаанд оролцох эрхээ хасуулж байгаад 2010 онд болсон нэгэн уралдаанд өрсөлдөгч Александр Колобневт 150000 еврогийн хахууль өгсөн ажээ. Энэ хэрэгт холбогдох хэргийг 2018 оны гуравдугаар сарын 13-нд Белгийн Льеж хотноо шүүн таслах тухай тус хэргийг хянагч прокурор мэдэгдлээ.
Уг хэрэгт Колобнев ч мөн буруутай этгээдээр татагдан оролцох аж. 2010 онд болсон Льеж хотын нэг өдрийн сонгодог дугуйн уралдаанд ийнхүү тохиролцсон нь илэрхий болоод байгаа юм. Уг хэрэг нь хоёр тамирчны и-майл хаяг болон банк хоорондын гүйлгээний хуулгаар баталгаажжээ.
Олимпийн аварга Александр Винокоуров өрсөлдөгчөө хахуульджээ | ||
Үзсэн: 2205 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.