Шууд Chart

Марион Бартоли талбайдаа эргэн гарна

2017-12-27 11:16:31

2013 оны Уимблдоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга Марион Бартоли дөрвөн жил теннисийн спортоос хөндийрсөн ч WTA-ын цувралд тоглохоо мэдэгдлээ.

Тэрбээр “Би дараа жилээс эхлэн WTA-ын мэргэжлийн тамирчдын цуврал тэмцээнд, танил хүрээлэлдээ эргэн ирж байгаагаа баяртайгаар мэдэгдэж байна. Би талбай дээр та бүхний сэтгэлийг хөдөлгөсөн өрсөлдөөнийг үзүүлж, гайхалтай хором мөч бүрийг хуваалцахыг зорих болно” хэмээн твиттэртээ жиргэжээ.

2013 онд Уимблдонд аваргалсны дараа тэрбээр зодог тайлах шийдвэр гаргаж, түүнээсээ хойш телевизэд тайлбарлагчаар ажиллаж байсан юм.

Замналынхаа турш нийт WTA-ын цуврал тэмцээнд найман түрүү авч, 2012 онд WTA-ын чансаанд долдугаар байранд эрэмбэлэгдэж байсан билээ.

Мэдээж хэрэг мэргэжлийн тамирчид зарим тэмцээнд оролцохын тулд цагаан хуудас хэрэгтэй. Иймд тэр дэлхийн чансааны оноог цуглуулах шаардлагатай болоод байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Марион Бартоли талбайдаа эргэн гарна  
Үзсэн: 1722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй