Шууд Chart

Алдарт "Boney M" хамтлаг энэ сарын 30-нд тоглоно

2017-12-27 13:55:25

Алдарт "Boney M" хамтлаг энэ сарын 30-нд Монголд тоглолтоо хийх гэж байна. Крокус эвент холл “Back to the 80’90’ Disco/Crocus” хөтөлбөрийн хүрээнд энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа аж. 

“Boney M feat Sheila Bonnick” Европ болон ОХУ-д аялан тоглолтынхоо хүрээнд 1980, 1990-ээд оны диско хөтөлбөр шинэ жилийн үдэштэй нэгдэж бут авах гэнэ.

Тоглолтод хүрэлцэн ирсэн хүмүүст “Найзуудын ёлка” нэрийн дор анги хамт олон найз нөхөд, гэр бүлээрээ тэмдэглэх боломжийг олгож буйгаараа онцлогтой юм байна. 

Тэд олон нийтэд “80-90 DISCO” хөтөлбөрөө нийт есөн удаа зохион байгуулсан бөгөөд 1980-аад онд хит болж байсан Австрийн “Joy” хамтлаг, “La Bouche”, “London Beat”, “East 17” зэрэг хамтлагыг урьж тоглуулсан байна. 

“Крокус эвент холл” жилдээ 70 гаруй хурим, 40 гаруй Цолны найр, 20 гаруй байгууллагуудын ойн баяр арга хэмжээ тогтмол зохион байгуулдаг ажээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Алдарт "Boney M" хамтлаг энэ сарын 30-нд тоглоно  
Үзсэн: 1587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.188.xxx] 2017-12-27 16:39
МИНИЙ МЭДДЭГ БОНИ-М БИШ БАЙНА ДАА. БҮГД ХУЛХИ БОЛЖ ДЭЭ ЧААВААС.

Бидэнтэй нэгдээрэй