Шууд Chart

Б.Мөнгөнтуул “Sunway Sitges open”-д түрүүлжээ

2017-12-27 15:11:07

Шатрын спортын их мастер Б.Мөнгөнтуул сүүлийн жилүүдэд спортын замналаа нам жим үргэлжлүүлж байв. Гэхдээ тэр өнгөрсөн амралтын өдрүүдэд шатрын спортын амжилтын бухиагаа үргэлжлүүлж бахдам амжилт үзүүлжээ. Тодруулбал Испанийн Ситмэс хотноо болсон “Sunway Sitges open” эмэгтэйчүүдийн нээлттэй олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн байна.

Тэрбээр есөн өрөг тоглохдоо дөрөв хожиж, дөрөв тэнцэн, зургаан оноотой тэргүүлжээ. 

Б.Мөнгөнтуул уг тэмцээний өмнө Английн Лондон хотноо болсон “London chess classic” олон улсын нээлттэй тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртэж, чансааны оноогоо ахиулаад байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Мөнгөнтуул “Sunway Sitges open”-д түрүүлжээ   
Үзсэн: 1476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй