Шууд Chart

2017 оны эрлийз дээд ангиллын шилдэг хурдан хүлэгтэй танилцана уу

2018-01-02 09:33:10

Монгол Улсын 2017 оны хамгийн өндөр чансаатай эрлийз дээд ангиллын хурдан хүлгийн айргийн тавыг уншигч танааа танилцуулья.

“Монголын хамгийн хурдан хүлэг-2017” уралдааны айргийн дөрөв, “Дүнжингаравын хурд-2017” хаврын төвийн бүсийн уралдааны айргийн дөрөв, “Хангарьд-2017” төвийн бүсийн уралдааны түрүү, “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хаврын уралдааны түрүү, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Түргэнтөрийн Ганболдын бор 14 оноогоор НЭГДҮГЭЭР байрт.

Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын аман хүзүү, “Монголын хамгийн хурдан хүлэг-2017” уралдааны түрүү, “Хангарьд-2017” төвийн бүсийн уралдааны аман хүзүү, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн Аргамаг цавьдар 11 оноогоор ХОЁРДУГААР байрт.  

Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү, “Арвагар хээрийн хурд-2017” хангайн бүсийн уралдааны түрүү Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Цогийн Чинбатын Гарьд хээр 10 оноогоор ГУРАВДУГААР байрт.

Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн тав, “Монголын хамгийн хурдан хүлэг-2017”  уралдааны айргийн тав, “Их мандал-V” говийн бүсийн уралдааны аман хүзүү Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдангийн халтар 10 оноогоор ГУРАВДУГААР байрт.  

Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын айргийн дөрөв, “Зүүн бүсийн хурд-2017” уралдааны түрүү Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн сартай зээрд 8 оноогоор  ДӨРӨВДҮГЭЭР байрт.

“Дүнжингарав-2017” хаврын төвийн бүсийн уралдааны түрүү, “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хаврын уралдааны аман хүзүү Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хээр 7 оноогоор ТАВДУГААР байрт жагсчээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

2017 оны эрлийз дээд ангиллын шилдэг хурдан хүлэгтэй танилцана уу  
Үзсэн: 2065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй