
Австралийн нийслэл Сидней хотын шинэ оны анхны хүүхдийг тус хотын телевизүүд мэдээндээ онцлон танилцууллаа. Он солигдсоны дараахан буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-ны 01:20 цагт “Westmead Hospital”-д мэндэлсэн эхний нярай Монгол хүүхэд байжээ.
Сайнзаяа гэх эмэгтэй 51.5 см урттай, 4.15 кг жинтэй хүү төрүүлэн, баярын сэтгэгдлээ хуваалцсан байна. Аливаа зүйлийг учир ерөөлөөр бэлэгшээн хүлээн авдаг Монголчуудын хувьд энэ нь тун сайхан мэдээ юм. Монголын үрс маш олон болтугай.
Сиднейд төрсөн шинэ оны ууган хүү Монгол | ||
Үзсэн: 1457 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.