Шууд Chart

Алтайчууд идэр есийн хүйтэнд халаалтгүй байранд амьдарч байна

2018-01-02 16:25:38

Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг шиг анхнаасаа төрийн өмчөөс гаргаж хувь хүний гарт атгуулсан дулаан хангамж өнөөдөр Говь-Алтай аймгийн шүдний өвчин болсон гэхэд болно.

Ер нь жилийн жилд эд хүйтний үеэр тус компанийн үйл ажиллагаанд доголдол үүсдэг гэм биш зан. Энэ нь аймгийн төсвөөс хумслах гэсэн башар арга гэдгийг хэн хүнгүй л гадарлах болсон.

Алтай хотыг дулаанаар хангагч “Мандал голомт” ХХК-ын халаалтын хоёрдугаар зуухны хэвийн байдал алдагдснаас болж 1000 гаруй айл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-оос өнөөдрийг хүртэл энэхүү хүндрэлтэй нөхцөлд амьдарч байна.

Мөн цэвэр усны болон дулааны магистрал шугам хөлдөх аюулд хүрээд байна.

Аймгийн засаг дарга С.Гансэлэм аймгийн засаг дарга, эрчим хүчний зохицуулах зөвлөл, аймгийн онцгой комисс хуралдаж энэ хүндрэлээс хэрхэн хурдан шуурхай гарах аргыг хайж эхэлсэн. Олон арван жил доголдолтой үйл ажиллагаа явуулж байгаа “Мандал голомт” компанийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийж, холбогдох арга хэмжээг авахаа мэдэгдсэн юм.

Дээрх компани улсдаа байхгүй төлбөрийг Алтайчуудаас нэхдэг хэдий ч тэр хэмжээний үйлчилгээг үзүүлж чадахгүй байсаар олон оныг орхиж байна.

Ард түмний амьдралд хохирол учруулсандаа хариуцлага хүлээдэггүй энэ мэт компани олширох болсны тод жишээ Алтай хотод нүүрлээд байна.

н.Балдандорж захиралтай “Мандал голомт” компани өвөлжилтын бэлтгэл ажлаа хангалттай биелүүлсэн хэмээн ярих хэдий ч хэрхэн хангасан байдлыг тэдний үйл ажиллагаа тод харагдуулж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Алтайчууд идэр есийн хүйтэнд халаалтгүй байранд амьдарч байна  
Үзсэн: 1048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй