
Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд эхэлж байна.
Энэ жилийн хувьд эрэгтэй долоо, эмэгтэй зургаан жинд аваргуудаа тодруулах аж. Тэмцээнд Улаанбаатарын хотын клубүүд болон Өвөрхангай, Дархан, Эрдэнэт, Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
Монголын хүндийг өргөлтийн холбоо өнгөрсөн оныг өндөр амжилттай үдсэн ба АНУ-д болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс М.Анхцэцэг хүрэл медаль хүртэж, туйваанчдын түүхэн амжилтын эзэн болсон.
Тэрбээр дасгалжуулагч Ц.Хосбаяр, шүүгч Л.Одгэрэл нарын хамтаар спортын тэргүүн шагнал “Бөртэ чоно” цом гардсан юм.
Тэмцээн маргааш өндөрлөнө.
Хүндийг өргөлтийн УАШТ эхэллээ | ||
Үзсэн: 1255 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.