Шууд Chart

А.Хайратын бүтээсэн энэхүү хөрөг таван сая төгрөгөөр зарагджээ

2018-01-03 16:23:50

Шинэ жилийн баярын нэгэн цэнгүүний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хөрөг зургийн дуудлага худалдаа болжээ. Баян-Өлгий аймгийн залуу зураач А.Хайратын бүтээсэн уг хөрөг таван сая төгрөгөөр зарагдсан байна.

Орчин үеийн урсгал чиглэлүүдийн нэг стринг арт стилээр хийгдсэн уг бүтээлийг урлаж дуусгахад арав хоногийн хугацаа зарцуулсан гэнэ. Тэрбээр зөвхөн хадаас, оёдлын утсыг ашиглан урладаг тус чиглэлээр "Абай", "Казахын баатар", "Хүлэг морь" зэрэг бүтээл урлаж байжээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын хөрөг нь 90х70 см-ийн хэмжээтэй бөгөөд 1200 ширхэг хадаас, 750 м орчим утас зарцуулсан байна.

Харин түүнээс өмнө Киргизстаны зураач, уран бүтээлч Азамат Жаналиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хөргийг урлаж, өөрт нь бэлэглэсэн билээ. А.Хайрат түүнээс санаа авч уг бүтээлээ туурвисан аж. А.Жаналиев дээрх бүтээлээ Х.Баттулгад өөрийн биеэр гардуулсан бөгөөд, түүнийхээ дараа "Би Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан. Тэр миний бүтээлийг гайхшран хүлээж авсан. Хоёр орны харилцаа найрсаг байгаасай гэж бодож бэлэгшээж бүтээлээ гардууллаа. Миний бүтээл долоо хоногийн хугацаанд бүтсэн" хэмээн ярьжээ.

Харин Ерөнхийлөгч уг бүтээлийн хариуд Монголын дээд амжилтын ном болон дайчны хүрэл цутгамал бэлэглэжээ. Азамат Жаналиев нь түүхэн болон, орчин үеийн дэлхийн гарамгай удирдагч нарын хөргийг өвөрмөц аргаар бүтээдгээрээ алдартай юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Хайратын бүтээсэн энэхүү хөрөг таван сая төгрөгөөр зарагджээ  
Үзсэн: 1641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй