
УДБЭТ-ын театрын найрал дуучид, хормейстерүүд "Олон хоолойн гайхамшиг" нэртэй тоглолтоо энэ сарын 6-нд өөрийн тайзнаас толилуулах гэж байна.
Найрал дуу гэдэг олон хоолой нэгдэж, дуулалтын өвөрмөц гайхамшгийг харуулдаг гайхалтай урлаг билээ.
Европын улс орнуудад найрал дууг хүмүүсийн харилцааг өнгөлөгч, урлагийн олон тал, өнгийг харуулагч төрөл гэж үздэг учраас хүүхдүүдийг бага сургуулиас нь эхэлж найрал дууны урлагт сургахыг хичээдэг байна.
Харин тэр олон хоолойн өнгө төрхийг нэгтгэж уран бүтээл болгогч шидтэн нь хормейстер байдаг.
"Олон хоолойн гайхамшиг" тоглолтоос мэдрэхүйгээрээ олон гайхамшигт хоолойн өвөрмөц дуугаралтыг сонсох боломжтой юм.
"Олон хоолойн гайхамшиг" тоглолт болно | ||
Үзсэн: 1173 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.