
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 04-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Нийгмийн ажилтнууд цалингийнхаа 10 хувийг хохирогчдод зориулдаг”, “Хөдөлмөрийн баатар Ч.Хурц: Би эхийн хэвлийд байхдаа үрчлэгдэж, ангир уургаа ганц сар л хөхсөн”, “Ашиггүй хөрөнгө оруулалт”, “Г.Өлзийжаргал: Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ амьсгалын замаар ч халдварладаг” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Шүүхийн шийдвэрийг биелүүлж, 1000 машины зогсоолыг чөлөөллөө”, “С.Бямбацогт: С.Зоригийн хэрэг гэлтгүй бусад хэргийн бүртгэл, мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай би танилцдаггүй байсан”, “Улиг болсон зүйлсийг ярьсаар утаанаас салахгүй”, “Муу тусмаа үнэн, үнэмшилтэй тусмаа эргэлзээтэй”, “Ц.Шаравжамц: Одоогоор хоёр тамирчин өвлийн олимпийн наадамд оролцох эрх аваад байна” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Огцрох болзол”, “М.Энхболд: Өнгөрсөн 15 сарын хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлт авчирч чадлаа”, “Цалинтай ээжийн мөнгийг сар бүрийн 20-ноос хойш олгоно”, “Цөмийн зэвсгийн товчлууртай хоёр удирдагч мэдэгдлээрээ байлдсаар”, “Олимптой, ДАШТ-тэй, Азийн наадамтай 2018 он”, “Шаркууд эхний улиралд 1.5 тэрбумыг юунд зарцуулав” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “У.Хүрэлсүх: Утаагаар улс төр хийж байгаа нь үнэн”, “М.Энхболд: Хариуцлага ярихаасаа өмнө асуудлаа шийдэх боломж бололцоог нь төр засгаас хангаж өгөх ёстой”, “Э.Болорчулуун: Даяар хаст нүүх мэдэгдэл удаа дараа өгсөн ч хүлээж аваагүй”, “Тэтгэмжүүдийг гурван банкаар л олгоно” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Гэрийн дулаан алдагдлыг хоёр дахин бууруулах шийдлийг эрдэмтэд танилцуулав”, “З.Нарантуяа: Татвараа нуудаг далд эдийн засаг руу эрчимтэй гулгана”, “Монголчууд өөрсдийгөө судалья” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1247 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.