Шууд Chart

“Оддын дайн”-ы шинэ анги “Оны хамгийн өндөр орлоготой кино”-гоор шалгарчээ

2018-01-04 10:08:17

“Оддын дайн” цувралын шинэ анги “Star Wars: The Las Jedi” кино хойд Америкт “Оны хамгийн өндөр орлоготой кино”-гоор шалгарчээ.

“Comscore”-ийн мэдээлснээр, энэхүү кино өнгөрсөн долоо хоногт 52.6 сая ам.долларын орлого олж, нээлтээ хийснээсээ хойш “Box Office”-ийг гурав дахь долоо хоногтоо тэргүүлж байна.

“Star Wars: The Las Jedi” кино 2017 онд АНУ, Канадын кино театруудаас 517.1 сая ам.долларын орлого олжээ. Үүгээрээ нийт 504 сая ам.долларын олсон “Beauty and the Beast” буюу “Гоо Үзэсгэлэн ба Араатан” киноны амжилтыг эвдсэн байна.

Харин “Sony Pictures”-ийн уран зөгнөлт, адал явдалт төрлийн “Jumanji: Welcome to the Jungle” кино “Box Office”-т 50.6 сая ам.долларын орлогоор жагсаалтын хоёрдугаарт бичигджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Оддын дайн”-ы шинэ анги “Оны хамгийн өндөр орлоготой кино”-гоор шалгарчээ  
Үзсэн: 2374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй