
Говь-Алтай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн оны анхдугаар хуралдаанаар улсын аварга малчин, тариаланчдыг тодорхойлох тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Жилийн дөрвөн улиралд эрх дураараа нүүдэллэж, өв уламжилж ирсэн мал сүргээн идээшлүүлж, сар нарны заагт өчүүхэнч амрах завгүй ажиллаж хөдөлмөрлөдөг хүмүүс бол малчид.
Тэдний нөр их хөдөлмөр гавьяаг төр нийгмээс хүндэтгэн үзэж жил бүр шагнаж урамшуулдаг. Энэ жил аймгаас улсын аварга малчин тариаланч, саалчдыг тодруулах ажлыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид оны анхдугаар хуралдаанаар дэмжижээ.
Улсын хошой аварга малчинд нэг, улсын аварга малчинд есөн хүн нэр дэвшихээр тодорхойлогджээ.
Говь-Алтайгаас улсын хошой аварга малчинд нэг, аварга малчинд есөн хүн нэр дэвшжээ | ||
Үзсэн: 1151 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.