Шууд Chart

Ж.М.Баррозогийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцлээ

2013-12-09 08:44:08

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозогийн 2013 оны 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа.

Европын холбооны Төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээх, Европын Комиссын зүгээс хэрэгжүүлж буй "Хөгжлийн төлөөх элч" (Mission for growth) арга хэмжээг Монголд зохион байгуулах, Хөгжлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Европын холбооноос олгож буй Хөнгөлөлтийн ерөнхий схем (GSP+)-д Монгол Улс 2014 оноос үргэлжлүүлэн хамрагдах болсонтой холбогдуулан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай экспортын бүтээгдэхүүн бий болгож Европын холбооны зах зээлд нийлүүлэх, дээд боловсролын нэгдсэн стандарт "Болоны конвенци"-д Монгол Улс хамрагдах боломжийг судлах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар энэ үеэр тохиролцсон юм.


Ж.М.Баррозогийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцлээ  
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй