
Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өнгөрөгч 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд Шадар сайд Д.Тэрбишдагва ажиглагчаар оролцоод ирсэн. Гишүүн орнуудынхаа эдийн засгийн хамтын ажиллагааг голлон хэлэлцдэг энэ хуралдаанд Шадар сайд Д.Тэрбишдагва хэлсэн үгэндээ "Худалдаа, хөрөнгө оруулалт болон транзит тээврийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэхэд чиглэсэн тодорхой төслүүдэд оролцох сонирхолтой байна" гэж Монгол Улсын байр суурийг илэрхийлжээ. Хуралдааны үеэр мөн Узбекистан, Афганистан улсуудыын удирдлага, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев нартай уулзалт хийжээ. Хуралдааны мөрөөр Монголын талаас хэрэгжүүлэх ажлуудыг Гадаад харилцааны сайдад даалгалаа.
Монголын талаас хэрэгжүүлэх ажлуудыг Гадаад харилцааны сайдад даалгалаа | ||
Үзсэн: 1009 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.