
Хөвсгөл нуурын “Хөх сувд-2018” мөсний баяр ирэх гуравдугаар сарын эхээр болно. Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Азийн цэвэр усны томоохон нөөц Хөвсгөл далай, түүний орчмын нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо эвсэг, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин, орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Хөх сувд” уламжлалт мөсний баяр 19 дэх жилдээ зохион байгуулагдана.
Мөсний баярыг зөвхөн Монголчууд гэлтгүй гадаадынхан сонирхон ирж үздэг. Өнгөрсөн жилийн хувьд 10 мянга гаруй хүн хүрэлцэн ирсэн байдаг.
Уг баярын үеэр төрөл бүрийн тэмцээн, уралдаан зохион байгуулагддагаас гадна мөсөн хотхоноор аялж, мөсөн шагай харваж, морин чарга хөлөглөн салхи татуулан давхина. Мөн уугуул нутгийн урчуудын гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг сонирхож, өөрт дурсгал болгон хадгалах, дотны хүндээ бэлэглэх зүйлээ худалдан авах боломжтой.
Мөсний баяр ирэх гуравдугаар сард болно | ||
Үзсэн: 2375 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.