Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-01-05 10:12:39

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 05-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Эрдэнэт үйлдвэрээ гадаадынханд дахиад алдах уу”, “Монголын ёс суртахууны “халууны шил” ажиллахаа болих нь”, “Монголбанк олон улсын төвбанкны жишигт хүрэхээр шинэчлэл хийлээ” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авахаар шийдвэрлэжээ”, “Найман шарга захыг Лин Жань гэх хятад эр удирддаг гэв үү”, “Б.Баяраа: Иргэдийнхээ амьжиргааг татварын бодлогоор хааж, боомилж байна” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Ч.Хүрэлбаатар: Нэг их наяд 31 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний харилцан суутгал хийнэ”, “Б.Мандахбилэг: Хар жагсаалтад удах тусам манай өрсөлдөх чадвар муудна”, “Бээжин таван жилийн дотор агаарын бохирдлоо бууруулжээ” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Орон сууцжуулах бодлогыг тэлэх төрийн шийдвэр юу байх вэ”, “Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны талаарх зарим санал бодол, үр дүн ба сургамж”, “Б.Одонзаяа: Розина бол торонд баригдсан шувуу юм” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Улсын төсөв дахин хувиарлалтын үүрэг гүйцэтгэж чадаж байна уу”, “Израиль улс Африкаас ирсэн хууль бус цагаачдад 3500 ам.доллар төлөөд нутаг буцаана”, “Д.Дамба-Очир: Төвбанкны ерөнхийлөгч дангаараа нууц шийдвэр гаргах боломжийг хаасан”, “МАНХ-ын маргаан буюу парламент дахь суудал” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 962 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй