
Энэ онд болох спортын томоохон тэмцээн уралдааны нэг бол залуучуудын III олимп юм. Спортын залуу халааг бэлтгэх зорилготойгоор зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн ирэх аравдугаар сард Аргентины Буэнес-Айрес хотод болно.
Тэгвэл тус олимпийг зохион байгуулах хорооноос медалийн загвар гаргах уралдааныг нээлттэйгээр зарласан байна. Уг уралдаанд оролцох хүсэлтэй иргэдийн бүтээлийг энэ сарын 12 хүртэл авах бөгөөд мэдээллийг https://www.buenosaires2018.com сайтаас авах боломжтой гэнэ.
Залуучуудын олимп 2010 онд анх Сингапурт болж байсан бол хоёр дахь нь БНХАУ-ын Наньжин хотноо болсон.
Манай улсаас өмнөх наадмуудад амжилттай оролцож, хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн. Анхдугаар наадмаас хоёр аваргатай ирж байсан бол удаах наадмаас хоёр мөнгөн медальтан төрсөн.
Тус наадамд амжилттай оролцож, шагналт IV байр эзэлж байсан хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг өнгөрсөн онд насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс огцом өргөлтөөр хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлээд байна.
Олимпийн медалийн загвар гаргах уралдааныг нээлттэйгээр зарлажээ | ||
Үзсэн: 1710 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.