Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-01-08 09:58:05

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 08-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Хүдрийн уурхайн татах хүч”, “УИХ-ыг тараах асуудлыг Ерөнхийлөгч паралментаар хэлэлцүүлж чадахгүй”, “Хөлс урссаар, охин хичээсээр”, “Ц.Шийрэв: Нүүдлийн үеэр мэдэлсэн намайг аав минь эх барьж байлаа” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Цүнх барьсан дарга нар зам барьдаггүйг сануулсан Д.Баасанхүү гавьяат”, “С.Чинзориг: Тэтгэврийг ижил хувиар биш, тэнцүү мөнгөн дүнгээр нэмэх бодлого баримтална”, “Б.Хэрлэн: Волейболын спорт хүүхдийн сэтгэхүйд багаар ажиллах чадварыг суулгаж өгдөг” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Ерөнхийлөгчийн сүүдэр буюу онц байдлаар онцгой эрхтэй болох хүсэл”, “И.К.Азизов: Монгол Улс энэ жилдээ шатахууны хомсдолд орохгүй” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Аюуш баатраас эхэлсэн амьдралын мөр”, “М.Энхболдын “ангийнхан” төгсч чадахуу”, “Хайрлана гэдэг хайртай хүнийхээ амьдралаар амьдрахыг хэлдэг” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Бонд дагасан дуулиа”, “У.Хүхэлсүх: Ард түмэндээ худлаа ярихгүй, хууль бус юм хийхгүй гэж амласан”, “Трампын тухай номоос авсан 10 эшлэл”, “Сайд Н.Цэрэнбат гэр хорооллын бүсэд ажиллалаа” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1957 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй