
МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найраг Шагдарын Лхамноржмаа ирэх хоёрдугаар сарын 3-нд “Даяарын амгалан” нэртэй уран бүтээлийн тоглолтоо зохион байгуулах гэж байна.
Соёлын төв өргөөнд болох тус тоглолтод Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн хаан найргийн хатан Шагдарын Дулмаа, Төрийн шагналт, яруу найрагч Цогдоржийн Бавуудорж, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо нарын зэрэг номын садан нь шүлгэн цацал өргөх аж.
Харин дуучдаас Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа, Ө.Уянга, Л.Болдбаатар, дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Л.Чулуунбаатар, Э.Оюумаа, А.Түмэн-Өлзий нарын зэрэг дуучин ая дуугаа эгшиглүүлэх гэнэ.
Ш.Лхамноржмаа нь 2009 онд “Даяарын амгалан” яруу найргийн ном, нийтийн дууны цомог хэвлүүлж байв. Уг цомогт “Би чамд хайртай”, “Хайр ирнэ”, “Ижийдээ”, “Уйдашгүй эх орон”, “Цаг мөнхийн хайр”, “Зүрхний гижиг”, “Ижий улирал” зэрэг 13 дуу багтжээ.
Мөн 2002 онд “Хуульгүй амраг”, 2004 онд “Цаг хугацаа миний амраг”, “Зүрхний гижиг” яруу найргийн ном, цомгоо уншигч, сонсогчиддоо хүргэж, 2009 онд “Чамайг бүтээхүй” симфони, яруу найргийн тоглолт хийсэн юм.
“Болор цом”-ын эзэн Ш.Лхамноржмаа ирэх сарын 3-нд тоглолтоо хийнэ | ||
Үзсэн: 1617 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.