Шууд Chart

Тэрбумтаны гурван хүү “Ах дүү гурав” кинонд тогложээ

2018-01-08 10:43:20

“Ах дүү гурав” адал явдалт, инээдмийн уран сайхны кино энэ сарын 12-нд нээлтээ хийнэ. Иймд уншигч танаа тус киноны агуулгыг цухас сонордуулья.

“Кастер” хэмээх хочит ноён Баянаа бол Монголын нэгэн тэрбумтан. Залуу насандаа алдаж онож явсан тэрбээр гурван өөр эхийн, гурван өөр хүүхэдтэй. Амь насанд аюултай хүнд өвчин туссан тэрбээр өв хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлэх тухай бодолд дарагдах болжээ. Гэвч тэрбээр гурван хүүхдээ одоо чухам хаана байдгийг мэдэхгүй, хэнийх нь ч ээжтэй амьдралаа холбож байсангүй. Тиймээс өөрийн үнэнч туслах болох Чулуунаад гурван хүүхдээ олж авч ирэх хүндхэн даалгаварыг өгнө. Харин Чулуунаа энэ даалгаварыг биелүүлж чадах болов уу. Үүний хариултыг “Ах дүү гурав” адал явдалт, инээдмийн уран сайхны киноноос үзээрэй.

90 минут үргэлжлэх бүрэн хэмжээний уг уран сайхны киноны зохиол, найруулгыг Ө.Мөнх-Эрдэнэ, продюсероор Х.Манлайбаатар, хоёрдугаар найруулагчаар С.Баттулга ажиллажээ.

Харин гол дүр болох ах дүү гуравт “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Мөөжиг, Манлай, Адъяа. Аавын дүрд Монгол Улсын ардын жүжигчин Г.Мягмарнаран тоглож,  жүжигчин О.Оюун, “Х-Түц”-ийн Н.Онон, “Шинэ үе” продакшны жүжигчин А.Энхжин, “Приүсийн босс” кинонд тоглосон М.Батзориг нарын зэрэг уран бүтээлч тогложээ.  

Киноны зураг авалтыг Дорнод аймгийн Буйр нуур, нийслэл хотод хийсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэрбумтаны гурван хүү “Ах дүү гурав” кинонд тогложээ  
Үзсэн: 2109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй