
Монголын Хөлбөмбөгийн Холбооноос анх удаа зохион байгуулагдаж буй 21 аймгийн 16 хүртэлх насныхны аварга шалгаруулах “Өсвөрийн үндэсний цом” тэмцээн өнгөрсөн бямба гарагт Хэнтий аймгийн төв Чингист нээлтээ хийлээ.
Уг тэмцээнд Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатар, Дорнод, Булган, Төв, Өмнөговь, Архангай, Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Говьсүмбэр гэсэн 16 аймгийн өсвөрийн шигшээ баг оролцож буй бөгөөд энэ сарын 12 хүртэл үргэлжилнэ.
“Өсвөрийн үндэсний цом” тэмцээний эхний хоёр байрын баг “16 хүртэлх насныхны лиг”-т өрсөлдөх эрх авах юм.
“Өсвөрийн үндэсний цом” анхдугаар тэмцээн Хэнтий аймагт нээлтээ хийсэн бол насан хүрэгчдийн “Футзалын үндэсний цом” энэ сарын 21-нд Дорнод аймагт эхэлнэ.
“Өсвөрийн үндэсний цом” тэмцээн Хэнтий аймагт үргэлжилж байна | ||
Үзсэн: 1207 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.