Шууд Chart

Говь-Алтайд салхин цэцгээр өвчлөгсдийн дийлэнхи нь 0-10 насныхан байна

2018-01-08 15:08:17

Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн халвартын тасагт он гарсаар салхин цэцэг өвчнөөр өвчлөгсдийн тоо урд онтой харьцуулахад өндөр байна.

Энэхүү өвчний талаарх мэдлэг иргэдэд бага байгаагаас өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгааг Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. 

Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 12 сард бүртгэгдсэн салхин цэцгийн өвчлөлийг өмнөх онтой харьцуулахад нэмэгдсэн дүн гарчээ.

Салхин цэцэг халдварт өвчин нь клиникийн хоёр янзын хэлбэртэй байдаг байна. Нэг нь бага насны хүүхэд өвчилдөг, нөгөө нь насанд хүрэгчдэд тохиолддог байна. Салхин цэцэг нь халдварт өвчин бөгөөд хүнээс хүнд хоёр замаар дамждаг.

Ханиах найтайх зэрэг амьсгалын замаар халдварлахаас гадна шингэнээр дамждаг аж. Өвчлөх хэлбэр нь нас ахих тусам ялангуяа 50 наснаас хойш хүндэрдэг гэнэ. Салхинцэцэг өвчнөөр заавал өвдөх ёстой гэсэн хандлага иргэдийн дунд байгаа нь  шинж тэмдэг илэрсэн тухайн үед эмчид үзүүлэхгүй хүндэрсний дараа хандах байдал нь өвчний голомтонд авах арга хэмжээг оройтуулж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Хэвтэн эмчлүүлж байгаа өвчлөгсдийг насны ангиллаар нь авч үзвэл 0-10 насныхан дийлэнхи хувийг эзэлж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Говь-Алтайд салхин цэцгээр өвчлөгсдийн дийлэнхи нь 0-10 насныхан байна  
Үзсэн: 1198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй