Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Ховд аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

2018-01-08 16:44:28
Error loading player: No playable sources found

Ховд аймагт сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон цасны улмаас аймгийн нийт нутгаар 4-5 см-ын зузаантай цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндрэх төлөвтэй болоод байна.

Түүнчлэн аймгийн нийт нутгаар бэлчээрийн даац 1-5 дахин хэтэрсэн, өнгөрсөн зун бэлчээрийн өвс ургамалын гарц  муу байсан  нь өвөлжилт хүндэрхэд нөлөөлж байна.

Өнгөрсөн өдрүүдэд нийт нутгаар цас орсны улмаас Ховд аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Цасны хээрийн хэмжилт хийхэд  Ховд аймгийн нийт нутгаар 4-5 см-ын цасан бүрхүүл тогтсон мэдээлэлтэй байгаа юм. Мал, малчдын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, учирч болох хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай байгаа өвс тэжээлийн тооцоо судалгааг гаргах үүднээс аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар гурван ажлын хэсэг байгуулан сумдад ажиллажээ.

Өвөлжилт хүндэрч болзошгүй энэ үед өвс тэжээлээлийг малчдад яаралтай хүргэх нь чухал байна. Иймээс энэ сарын 15 гэхэд сумдад тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн аймгийн аюулгүйн нөөцөнд байгаа 200 тн өвсийг цаг хүндэрсэн үед малчдад хүргэхээр төлөвлөжээ. Ховдчууд өвлийг өнөтэй дачихна гэж зүгээр суусангүй. Аймгийн Засаг даргын санаачилгаар “Малчдад тусалъя” сайн үйлсийн аяныг 11 дүгээр сард эхлүүлж, аймгийн нийт албан байгууллага, аж ахуйн нэгж иргэд малчдад шаардлагатай өвс тэжээл, эд материалын болон мөнгөн тусламж үзүүлж байна.

Тэдний сайн санааны тусламжийг өвөлжилт хүндэрсэн, хүндэрч болзошгүй сумдад хүргэх ажлыг ч мөн зохион байгуулж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ховд аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна  
Үзсэн: 1948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй