Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Ш.Даваадорж хос мөнгөн медаль хүртжээ

2018-01-09 08:56:53
Error loading player: No playable sources found

БНХАУ-ын Шаньдун мужийн Жи Нань хотод өвлийн усанд сэлэлтийн олон улсын тэмцээн болж, Монголын тамирчин Ш.Даваадорж хос мөнгөн медаль хүртжээ.

Тэрбээр 50 метрийн далайн гахайн төрөл болон олон улсын холимог багийн /4*50 м/  уралдаанд амжилттай оролцож, амжилтаа ахиулсан байна. 

Энэ жилийн тэмцээнд АНУ, БНХАУ, ОХУ, Австри, Эстони, Чех, Монгол зэрэг 10 орны 400 орчим тамирчин өрсөлджээ. Харин холимогт 60 баг оролцсон аж.

Өвлийн усанд сэлэлтийн төрлөөр сүүлийн жилүүдэд эх орныхоо нэрийг гаргаж буй Ш.Даваадорж “Дорнын чоно” клүбын тамирчин юм. Энэ жил 49 настай тэрбээр өнгөрсөн жил болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж байв.

Ш.Даваадорж одоогоор олон улсын нээлттэй тэмцээн болон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс нийт 24 алт, 11 мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байна. Тэрбээр дэлхийн цомын хоёр удаагийн аварга юм.

Усанд сэлэлт, бодибилдингээр сүүлийн 30 гаруй жил хичээллэж буй Ш.Даваадорж 2018 оныг хос медальтайгаар эхлүүллээ. Тэрбээр дахин хоёр тэмцээнд оролцоод энэ сарын сүүлээр эх орондоо ирнэ.

Түүний хамгийн чухал тэмцээн энэ сарын 17-д Унгарт болох “Дэлхийн цом” юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ш.Даваадорж хос мөнгөн медаль хүртжээ  
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй