Шууд Chart

“Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглогдоно

2018-01-09 10:56:26

Монгол Улсын Филармони 2018 оны эхний тоглолтоо Морин хуурын чуулгын “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглолтоор эхэлж байна.

Монгол хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс дээжлэн хүргэж буй тус тоглолт энэ сарын 12-нд Улсын Филармонийн концертын танхимд болно. 

Монгол Улсын төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат нарын зэрэг өнөө цагт бүтээлүүд нь олны сэтгэлд хүрч буй хөгжмийн уран бүтээлчийн сор аялгуу эгшиглэх юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглогдоно   
Үзсэн: 1875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй