
Алдарт Дубайн олон улсын кино наадмын улаан хивсний ёслолд Монгол Улсаас анх удаа манай хувцас загварын шилдгүүд урилгаар оролцжээ.
Тодруулбал “Мисс Монгол” аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Гантогоо, “Тансаг мода” загварын агентлагийн захирал Б.Уянга, модель Б.Солонго нар оролцож, олон улсын наадамд эх орныхоо нэрийг зарлуулжээ.
Мисс “Монгол аялал” жуулчлалын холбоо нь "Film awards TV"-тэй тав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд ийнхүү тус наадамд уригдана оролцжээ.
Мөн “Тансаг мода” агентлаг нь "Fashion TV"-тэй хамтарч ажиллах санал авчээ.
Хувцас загварын шилдгүүд Дубайн олон улсын кино наадамд уригдав | ||
Үзсэн: 1165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.