
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 10-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Насанд хүрээгүй ээжүүдийн нулимсны цаана”, “Улаанбаатарыг утаж буй лагаа шатааж устгах уу”, “Эрсдэлд дурлагчдад ээлгүй Монгол”, “Элдэвтэй Номингууд” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Утаа, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад барилгын автомат, стандартын үйлдвэр том түлхэц болно”, “Л.Болд: Татвар нэмж, бизнес эрхлэгчдийг багалзуурдчихлаа”, “Б.Лхагжав: Эдийн засаг дөнгөж сэргэж байхад татвараар дарамталбал бүр дордоно”, “Алтан өд”-ийн шагналтан наймаар нэмэгдлээ” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “АТГ өөрийн дэргэдэх олон нийтийн зөвлөлөө шүүхэд өгөхөө мэдэгдлээ”, “Цэнхэр тасалбарын эрэлд мордсон иргэдийн цуваа нэмэгдсээр”, “Үнэгүй медаль” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Шатахууны компаниуд шантаажаа зогсоо, одоо болно”, “Б.Энх-Амгалан: Татварын нэмэгдлийг эргэж харах хэрэгтэй”, “Э.Сүрэнчулуун: Монгол бичгийн соёл, түүхийг ойлгуулахыг хүсдэг”, “Төрийн сүлдтэй индрээс хэлэх үгэнд цензур тогтооё” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Зарлал: Улс төрийн нам зарна”, “Х.Баттулга: Иргэдийг богино хугацаанд орон сууцжуулснаарагаарын бохирдлоос сална”, “Авилга бус АТГ-ыг тойрсон маргаан”, “Хараат бус төв банктай болох таван алхам”, “Хойд Солонгос тамирчдаа Пёнчаны олимпод явуулахаар боллоо” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1282 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.