Шууд Chart

УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг дэмжив

2018-01-10 13:45:08

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.10) хуралдаанаар “Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Тогтоолын төсөлд Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан дүрэм, журам, заавар, аргачлалыг 2018 оны зургаадугаар сарын 01-ний дотор шинэчлэн батлах, хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын ажлыг бэлтгэх, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж 2018 оны долдугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монголбанк /Н.Баяртсайхан/-д даалган, тогтоолын хэрэгжилтэд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хяналт тавьж ажиллахаар тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагчаас хариулт авсан. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Үүний дараа Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг танилцуулж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 92.3 хувийн саналаар дэмжсэн.


УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг дэмжив   
Үзсэн: 1212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй