Шууд Chart

“Морин хуур-2017” наадмын бүртгэл өнөөдрөөс эхэллээ

2018-01-10 14:02:55

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2017” наадмын бүртгэл өнөөдрөөс эхэллээ.

Энэ жил 31 дэх удаагаа болох бөгөөд нэгдүгээр шатанд хэдэн ч хөгжмийн зохиолч хэдэн ч бүтээлээ бүртгүүлсэн дараагийн шатанд 25 дуу үлдээд юм.

Өнгөрсөн жилийн наадмын гран при шагналын эзнээр хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр "Тэнэгэр их тал" дуугаараа хүртсэн билээ. Уг дууны шүлгийг яруу найрагч Н.Баянмөнх бичиж, дуурийн дуучин Э.Анхбаяр дуулсан юм. 

1987 оноос эхтэй "Морин хуур" наадам 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсанаас хойш цар хүрээгээ тэлж, рок поп, нийтийн дууны олон төрлөөр өрсөлддөг болсон.

"Морин хуур-2016" наадамд гран при шагналтай найман уран бүтээлч оролцсоноос гадна ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО зэрэг Монгол угсаатан уран бүтээлээрээ өрсөлдсөн юм.

“Морин хуур-2016” наадмын шилдэг дууг уншигч танаа эргэн сануулья.

ГРАНПРИ: “Тэнэгэр их тал”, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, шүлгийг Н.Баянмөнх, дуучин Э.Анхбаяр

I байр: “Гэгээн нутаг”, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, шүлгийг Х.Чилаажав, дуучин У.Далантай /МУГЖ/

II байр: “Аавтай орчлон”, хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэн, шүлгийг Ч.Нандинцэцэг, дуучин Э.Очирсайхан

III байр: “Ийм л сайхан”, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, шүлгийг Б.Цэрмаа, дуучин Н.Нямсүрэн, Д.Дагиймаа

ТУСГАЙ БАЙР:

  • “Аав таныхаа дэргэд” Хөгжмийн зохиолч Н.Бат-Өлзий, шүлгийг О.Шинэбаяр, дуучин Ж.Эрдэнэчулуун
  • “Сөрж болдоггүй тавилан” Хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг, шүлгийг Л.Гаваасүрэн, дуучин Г.Ариунбаатар, Г.Эрдэнэтунгалаг
  • “Хаврын ганц улиас” Хөгжмийн зохиолч, шүлгийг Б.Чойжилсүрэн, дуучин Б.Сарантуяа, Б.Чойжилсүрэн
  • “Ардын дуу шиг аав минь”, xөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц, шүлгийг Ү.Хүрэлбаатар, дуучин Б.Сарантуяа.
Нийтэлсэн: У.Баярсайхан

“Морин хуур-2017” наадмын бүртгэл өнөөдрөөс эхэллээ  
Үзсэн: 1355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй