Шууд Chart

Агуу Билл "гэртээ" эргэн ирлээ

2018-01-11 07:30:32

Манай түүхэн агуу дасгалжуулагч Билл Николсон маань 2004 онд бурхан болж клубын хувьд том гарз тохиолдсон.

Клубээс агуу дасгалжуулагчаа стадиондоо мөнхөрүүлэх зорилгоор түүний болон түүний хайрт эхнэр Дарки нарын чандарыг (ashes) Уайт Харт Лейний талбай доор хүндэтгэлтэйгээр байршуулсан байсан юм.

Шинэ стадион барихтай холбоотойгоор гэр бүлийнхэнд нь шилжүүлж байршуулж байгаад гэр бүлийнх нь зөвшөөрөлтэйгээр саяхан шинэ стадионыхаа талбайн доор буцаан байршуулах үйл ажиллагаа Биллийн хүүхдүүд, үр ач гэр бүлийнхнийнх нь хамт байжээ.

Биллийн охин Жеан "Аав минь бүх амьдралаа зориулсан "гэртээ" эргэн ирж байгаад бид баярлаж байна. Энэ нь бидний хувьд болон аавын хувьд ямар ч хөшөө дурсгалаас илүү хүндэтгэл юм. Миний аавын мөрөөдөл бол Спөрс дэлхийн хамгийн мундаг клуб болох явдал байсан. Энэхүү шинэ цэнгэлдэх нь түүний энэ мөрөөдлийг биелүүлэхэд чухал үүрэгтэй гэж бодож байна. Аав минь энэ бүхэнтэй хамт энд байж, клубын ирээдүйн бүх үйл явдалд гэрч болох болсонд нь талархаж барашгүй" гэж уг арга хэмжээн дээр хэлсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Агуу Билл "гэртээ" эргэн ирлээ  
Үзсэн: 1936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй