Шууд Chart

БНХАУ-ын кино урлагийн зах зээлд Монголын бүтээл анх удаа гарна

2018-01-11 08:42:42

БНХАУ-д Монгол Улсын “Аав” уран сайхны кино гарахаар болжээ. Тус улс энэ жил таван гадаад кинонд өөрийн улсдаа гаргах эрх олгосны дөрөв нь АНУ-ын, нэг нь манай улсын дээрх кино багтсан байна.  

Ийнхүү Монгол кино анх удаа Хятадын зах зээлд албан ёсны эрхтэйгээр гарч эхлэх нь ээ.

Сонирхуулахад, Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойтой давхцсан “Mongolian Academy Awards” наадам 2015 онд болоход УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийн найруулсан “Аав” кино шалгарч байв.

Кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг ёслолын ажиллагаанд 18 номинацид шилдгүүд өрсөлдсөн бөгөөд гол дүр Ц.Цэрэнболд тоглож, шилдэг эрэгтэй жүжигчинээр тодорсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

БНХАУ-ын кино урлагийн зах зээлд Монголын бүтээл анх удаа гарна  
Үзсэн: 1508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй