
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр (2018.01.11) 15 цаг 06 минутад гишүүдийн 54.1 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн даргалав. Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир, Б.Чойжилсүрэн нар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3 нь дэмжсэн. Иймд уг хуулийн төслийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувь нь дэмжив. Байнгын хороодын хамтарсан хуралдааны эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв | ||
Үзсэн: 1052 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.