
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу нэгдүгээр сарын 15-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “С.Дулам: Би бол алттай довонд бүдэрсэн азтай жаал”, “Согоготой сонгууль, сульдаатай төрийн шалтгаан”, “И.Одончимэг: Эхийн хайрыг бид их хожуу ухаардаг. Намайг хайрлаад өг гэж хэлдэг эх хүн гэж үгүй”, “Үгсэж хувилдсан хомсдол”, “С.Батцэцэг эргэн ирлээ” зэрэг мэдээлэл багтжээ.
“Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаарт “Винсвэй, Чалько компани Монголын засгийн газрын тогтоолыг эсэргүүцэн, Ганцмодны боомтын замыг хааж жагсаал хийлгэж байна”, “С.Бямбацогт: Татвар нэмсэн асуудлаа эргэж харах боломж бүрдсэн”, “Эрүүл бэлчээр-Эрүүл мал-Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн”, “Г.Батсуурь: Над шиг шүүх цагдаад дуудагдсан шүүмжлэгч Монголд л лав байхгүй”, “Морь уях нь өв соёл, ёс заншил” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Баатрын даллагатай Мянхай”, “Б.Болор-Эрдэнэ: Улс төрийн унасан нэр хүндийг залуус бид сэргээнэ”,” “О.Алтангэрэл: Боловсролын чанарт системийн оношилгоо хэрэгтэй”, “99 хэрэг илрүүлсэн шилдэг мөрдөгч” талаарх ярилцлага нийтлэлийг онцолж байна.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Үндсэн хуулийг өшиглөчих үү, яах уу, Ерөнхийлөгчөө”, “Атарт анхны шан татсан эх газрын эзэн”, “Шатахуун импортлогчид 260 тэрбум төгрөгөөр шантааж хийв үү”, “БНХАУ болон Монголын худалдаа 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүрнэ”, “Эсэргүүцлийн жагсаалаар амьсгалсан долоо хоног” гэх мэт мэдээллийн талаар уншиж болно.
“Өглөөний сонин”-оос “Цахилгаан хөнгөлөлт ба нүүрсэн галлагаа”, “Шатахуун импортлогчдын онцгой татварын эсрэг Бойкот”, “Хавайн арлын иргэдэд санамсаргүйгээр пуужингийн цохилт болсон гэж мэдэгджээ”, “Шамбарам өвчний үед айж ичсэнээсээ болж хүнрүүлээд ирж байна”, “Зайсангийн хуучин сургууль шинэ барилгатай боллоо” гэх мэт нийтлэл, сурвалжлагыг уншиж болно.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 953 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.