Шууд Chart

Монголын үндэсний циркчид “Алтан цом” хүртжээ

2018-01-15 11:17:15

Циркийн жүжигчдийн жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг олон улсын тэмцээн

Өчигдөр Унгар Улсын Будапешт хотод боллоо.

Нийт 20 орны 168 жүжигчин оролцсон уг тэмцээнд Монголын үндэсний циркийн Т.Номуунбаатар ахлагчтай, Н.Энхболд багштай, Н.Эрдэнэ продюсертэй циркийн жүжигчид оролцож нийлбэр тэргүүлж “Алтан цом”-ын эзэд болжээ.

Монгол Улсад акробат үсрэлтийн төрлөөр буюу шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр 2012 оноос эхлэн МҮЦ-ийн Б.Золбаяр ахлагчтай жүжигчид олон улсын тэмцээнээс анхны “Алтан цом”-ыг эх орондоо авч ирж байсан бөгөөд тэдний олон арван алт, мөнгөн цомыг ийнхүү амжилттай үргэлжлүүлсээр байна.

Тэд олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнээс сүүлийн гурван жилийн дотор зургаан “Алтан цом”, нэг “Мөнгөн цом”, хоёр гран при хүртээд буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын үндэсний циркчид “Алтан цом” хүртжээ   
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй