Шууд Chart

Клопын цэргүүд 47 оноотойгоор гуравдугаарт бичигдлээ

2018-01-15 11:35:11

Английн Премьер лигийн 23 дугаар тойргийн топ тоглолт өнгөрсөн шөнө боллоо.

Энфилд Роуд цэнгэлдэх хүрээлэнд явагдсан тус тоглолтод талбайн эзэн Ливерпүүл лигийг босоо тэргүүлэгчдийг 4:3-ын харьцаагаар буулган авснаар тун чухал гурван оноог авлаа. Ингэснээр Клопын цэргүүд  23 тойргийн дараах байдлаар 47 оноотойгоор гуравдугаарт бичигдэж байна.

Харин "Манчестер сити" лиг эхэлснээс хойш анхны ялагдлаа хүлээж буй. Гэсэн ч тэд лигийг 62 оноотой тэргүүлсээр байна.

Тоглолтын гоолыг Окслэйд Чамберлайн 9', Роберто Ферминьо 59', Сайдо Мане 61', Мохаммед Сала 68', Лерой Сане 40', Бернардо Сильва 84', Илкай Гундоган 9+1' тус тус орууллаа.

Энэ тоглолт  Ливерпүүл клубын хувьд Филиппе Коутиньогүй хийсэн анхны тоглолт гэдгээрээ ихээхэн онцлог байв. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Клопын цэргүүд 47 оноотойгоор гуравдугаарт бичигдлээ   
Үзсэн: 1110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй