
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 16-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Улстөрчдийн умартсан ёс зүйг хуульчилья”, “Шүдний цоорол, эрүүл мэндийн сүйрэл”, “Д.Төмөртогтох: Уурын зуухны механикчаас театрын дуучин, жүжигчин, соёлын төвийн эрхлэгч, гахайчин, малын эмч болж үзлээ”, “Түрээсийн байр нэртэй гэмт хэргийн үүр”, “Нүхтийн ам 40 гаруй янгиртай”, “Хаягдалыг чулуу болгох машин бүтээж байна”, “Н.Байгалмаа: Монгол хүн тэмээгээр 12000 км зам туулж яагаад чадахгүй гэж” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Монголыг нүүрсээр дамжуулан эзэрхийлэх гэсэн Хятадуудын дургүйцлийг Засгийн газар хүргэж, Ганцмодны боомтыг Хятадууд хааж байна”, “Ерөнхийлөгч Х.Баттулга: Дагуул хот байгуулахад хямд өртгөөр орон сууц барих боломжтой үйлдвэр бэлэн байна”, “Ш.Ялалт: Нүүрснээс дизель түлш, бензин, деметил спирт зэрэг 130 гаруй төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “2020 оныг угтсан АН-ынхны бардамнал гишүүний татвараа арав дахин нэмэхэд хүргэлээ”, “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийх айлчлал эхэллээ”, “Б.Пүрэвдорж: Иргэдийн амыг халамжаар хаасан тул тэд дугарахгүй байна” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “ШӨХТГ-ын дарга ба шатахууны үнэ”, “Г.Ганболд: Махны үйлдвэрээ бүсийн хэмжээнийх болгож өргөжүүлнэ”, “Хун болсон хувь тавилан”, “Ц.Туваан: Ард түмэнтэйгээ цуг улс төрийн тэмцэл өрнүүлнэ”, “Галын шугаман дээрх малчны хариуцлага” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Нийслэлээ нийслэл шиг болгох хуулийг хурдлууья”, “Г.Баасан төрийн албыг “самрах” эрхтэй юу”, “Нефть импортлогчид зарим төрлийн шатахууны үнээ нэмснээ хүлээж, ШӨХТГ зөрчлийн хэрэг үүсгэлээ”, “Дунд сургуульд болсон зодооны улмаас 15 хүн хүнд бэртжээ”, “Амбий агсны хүслийг биелүүлсэн Ах дүү гурав” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1008 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.