Шууд Chart

24 дүгээр цэцэрлэгт 150 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна

2018-01-16 13:34:52

Дархан-Уул аймгийн Дархан сумын арванхоёрдугаар багийн нутаг дэвсгэрт 2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай 24 дүгээр цэцэрлэг ашиглалтад орсон билээ.

Тус цэцэрлэг хэдийгээр 100 хүүхдийн хүчин чадалтай ч энэ хичээлийн жилд дөрвөн бүлгийн 150 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг 20 багш, ажилчинаар дамжуулан олгож байна.

Хүүхдэд ээлтэй цэцэрлэг болох алсын хараатай ажиллаж байгаа тус цэцэрлэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард үүдний өргөтгөлийг хийж, хүүхэд багачуудын ая тухтай орчинг нэмэгдүүлжээ.

Тус аймгийн засаг дарга С.Насанбат өчигдөр тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцхад үүдний өргөтгөлийг орон нутгийн хөгжлийн сангийн 9.8, Боловсрол соёл урлагийн газрын урсгал зардлаас таван сая төгрөгөөр хийж нөөц бололцоогоо дайчлан дотоод тохижилтоо хийснээ дуулгав.

Энэхүү цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж байгаа нийт хүүхдийн 70 хувь нь Дархан сумын 15 дугаар багийнх аж. Иймээс цэцэрлэгийн хамт олон эцэг эхчүүдтэй нь уулзалт хийж, шаардлагатай ажлаа эрэмбэлсэн бөгөөд хаанаас нь харсан ч тохижилт сайтай, ая тухтай тавлаг орчинг бүрдүүлж чадсан байна.

 Тэд энэ онд камержуулалтын асуудлаа хамтдаа шийдвэрлэх гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

24 дүгээр цэцэрлэгт 150 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна  
Үзсэн: 1486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй