
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол-Солонгосын бизнес форумд оролцлоо. Энэ үеэр инноваци, бүтээмж, нэмүү өртөгийг ихээр бий болгодог салбаруудад хамтарч ажиллах талаар ярилцсан юм.
Ерөний сайдын хувьд “Улс орны хөгжлийн гол ачааг бизнес эрхлэгчид үүрч байна. Бид харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдээ бүх талаар, тууштай дэмжинэ” гэдгээ мэдэгдэв.
Түүнчлэн БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд тэргүүн Ким Жун Дон “Газрын баялаг ихтэй Монгол Улстай хамтран ажиллах боломж бий” гэв.
Тэгвэл Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав “Улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 72 хувийг бий болгодог бизнес эрхлэгчдийн төлөөлөл БНСУ-ын талтай өмнө тогтоосон харилцаа холбоогоо улам өргөжүүлж, зарим нь хамтрах эхлэлээ тавьж байгаад баяртай байна” гэсэн юм.
Тус форумд оролцож буй Монгол Улсын сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар УИХ-ын М.Оюунчимэг нар “Монгол-Солонгосын бизнес форумд хоёр талын ажил хэрэгч хүмүүс ихээхэн ач холбогдол өгч байна. Бүс нутгийн дэд бүтцийн том төслүүд, Эрчим хүч, ХАА,үйлчилгээ зэрэг чиглэлээр ажиллах сонирхлоо аль аль тал илэрхийлж байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал хаяанд ирснийг сануулав” хэмээн онцолсон байна.
Бизнес форумд оролцогсод уламжлалт салбараас гадна инноваци, бүтээмж, нэмүү өртөг бий болгох болон бүс нутгийг хамарсан дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөр, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлчилгээ зэрэг салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.
Өнгөрсөн оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 209 сая ам.доллар хүрснээс экспорт 12, импорт 198 сая ам.доллар болж, худалдааны нийт эргэлт 1.4 хувиар өссөн байна.
1990 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд БНСУ манай улсад 512 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тус улсын хөрөнгө оруулалттай 2400 орчим аж ахуйн нэгж бөөний болон жижиглэн худалдаа, нийтийн хоол, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол-Солонгосын бизнес форумд оролцлоо | ||
Үзсэн: 1173 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.