Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-01-17 09:10:56

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Намын эрх ашгаа бодоорой, МАН-ынхан”, “Ханиадаа эмчлүүлэхээр харийг зоривол бүү гайхаарай”, “Засгийн газрыг буланд шахах шатахуун импортлогчдын арга”, “Г.Гантулга: Нийслэлээ нүүлгэх шийдвэрээс айгаад байгаа юм бол ард нийтийн санал асуулга явуулчих”, “Ядуусгүй Дубай” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Магнай трейд компанийн шатахуун импортлох эрхийг цуцлах саналыг УУХҮЯ-нд хүргүүллээ”, “П.Очирбат: Дээлийнхээ энгэрийг мялаасан газрын тос маань шатахуун боллоо шүү гэж хэлэх юмсан”, “Утаатай тэмцсэн бидний туршлага”, “Г.Мандахнаран: Тамирчин хүний амжилт гаргах гол үндэс нь ялагдлаа хурдан мартах”, “Заяатын Ядмаа: Зохиолчдын маань инээд наргиан бичигдэж үлддэг байсан бол мөн ч сайхан архив байх сан” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Улсын хэмжээгээр 2017 оны эцэст 66.2 сая мал тоологдлоо”, “Б.Батытгүл: УИХ-ын гишүүн гэхээр л бусдыг дээрэлхэж, ёс зүйгүй авирлах эрхтэй байдаг юм уу”, “Залгих залгиулахын завсраар”, “Л.Ариунаа: ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан гурван жилийн хугацаанд эдийн засгаа “хөл дээр нь босгох” хэрэгтэй” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “30 мянган янданг цөөлөх боломж Х.Баделхан сайдын гарт байна”, “Ж.Тунгалаг: Их, дээд сургуулийн 80 хувь нь магадлан итгэмжлэгдсэн”, “АШУИС дэргэдээ сургалтын эмнэлэгтэй болж байгаа нь түүхэн үйл явдал юм”, “Зөрчлийн тухай хуулиас охин компанитай холбоотой заалтыг хасах шаардлагатай гэв”, “Магнай трейдийг барах уу” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Ардчилал хэрэгтэй”, “БНСУ-аас 0.2 хувийн хүүтэй 700 сая ам.долларын зээл авахаар боллоо”, “Д.Гантулга: 14-өөс доош насны хүүхэд донор болох боломжгүй”, “З.Болормаа: Үтрээний булчингийн сулрал гэр бүл салалтад нөлөөлдөг”, “Японы якузагийн эрт хийгээд өдгөөгийн байдал”, “Өнгөрсөн онд 75 мянган хүүхэд мэндэлжээ”, “Газар дороос бичсэн тэмдэглэл” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй