Шууд Chart

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнг эргэжээ

2018-01-17 12:22:44

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум Сөүл хотод болж, өнөөдөр өндөрлөж байгаа билээ.

Энэ үеэр тэрбээр Монгол Улсын ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнг эргэжээ.

Их найрагч өнгөрсөн долоо хоногийн эхээр Сөүлийн эмнэлэгт ходоодны хагалгаанд орж, бие нь илааршиж байгаа юм. Ерөнхий сайдтай хамт МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн тоймч Ж.Алтангэрэл байлцаж, ярилцсан байна.

Түүний хэвтэн эмчлүүлж буй өрөөнд гэргий С.Баасан болон үр хүүхэд нь хамт байж, хүлээн авч уулзжээ. Дашрамд, өвгөн найрагчдаа эрүүл энхийг хүсч, хурдан эдгээд эх орондоо ирэх ерөөлийг уншигчдынхаа өмнөөс өргөн талбья.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнг эргэжээ  
Үзсэн: 4072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zuv [66.181.190.xxx] 2018-01-18 09:26
said zuv um hiisen.tur irgenii hardag,hamgaaldag,hairladag baih estoi
ганхүү [61.138.102.xxx] 2018-01-17 17:41
маш том алдаа олон сайдуудаа дагуулаад юу хийж явна вээ болохгйү ш дээ
би би [202.179.24.xxx] 2018-01-17 13:24
Бүхэл бүтэн Үндэсний олон нийтийн радио , телевиз ийм алдаа гаргаж болохгүй ээ
би би [202.179.24.xxx] 2018-01-17 13:21
муу сэтгүүлч сольсоноо уншдаа арай арай
би би [202.179.24.xxx] 2018-01-17 13:14
БНМАУ-ын Төрийн шагнал БНМАУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Монгол улсын Ардын Уран Зохиолч цол , Монгол улсын Хөдөлмөрийн баатар
би би [202.179.24.xxx] 2018-01-17 13:10
Муу ч үгүй Төрийн шагналт хүн шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй