
"Номын гүүр" сургалтын төвийн төгсөгчид санаачлан Насан туршийн боловсролын төвтэй хамтран аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр "Мэргэжил сурталчлах өдөрлөг"-ийг 9-12 ангийн сурагчдад зориулан зохион байгууллаа.
Тус өдөрлөгт 10 их, дээд сургууль, АНУ, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, их дээд сургуульд элсэхэд ямар асуудал тулгардаг, мэргэжлээ хэрхэн зөв сонгох, төгсөөд эзэмшсэн мэргэжлээр ажиллахад ямар чадавхуудыг эзэмшсэн байх ёстой вэ зэрэг мэдээллийг өгсөн юм.
Тус өдөрлөгт Энхтайвны корпус, МУИС, СЭЗИС, МУБИС, ХИС, ШУТИС, ХААИС, ХҮрээ ДС, ЭМ-АЙ-Ю ДС, Улаанбаатар ДС, Мандах зэрэг Монголын их, дээд сургуулийн төлөөлөл ирж оролцсон юм.
Мөн гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан залуучуудын туршлагыг хуваалцах, оюутан, сурагчдын зохион байгуулж буй сайн дурын үйл ажиллагаа зэрэг арга хэмжээ явагдлаа.
"Номын гүүр" сургалт боллоо | ||
Үзсэн: 1155 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.