Шууд Chart

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжив

2018-01-17 15:00:50

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.17) хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төслийн талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцууллаа. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эдийн засгийн агуулгаараа банкны хараат болон охин компанитай холбоотой заалтууд тусгагдсан байгаа. Иймд хуулийн хэрэгжиж эхлэх хугацаатай холбоотой зохицуулалтуудыг тусган дээрх хуулийн төслүүдийг боловсруулсан аж. Мөн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан юм.

Хуралдаанд оролцсон гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргав. Байнгын хорооны даргын гаргасан уг горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 70 хувийн саналаар дэмжсэн.


Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжив  
Үзсэн: 1220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй