Шууд Chart

Өвөрхангайчууд нэхий илдэх, боловсруулах цехтэй боллоо

2018-01-17 16:06:45

Өвөрхангай аймагт анх удаа нэхий илдэх, боловсруулах цех үйл ажиллагаа эхлүүлээ. Австралийн ЭСЯ-ны Бичил зээлийн хөтөлбөрийн 39,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ажиллаж байгаа тус цех дөрвөн хүнийг ажлын байраар хангаж байгаа юм.

"Өрхийн тариалан бизнес хөгжил" ТББ-ийн харъяа 11 хоршоо бий. Газар тариалан, хүлэмжийн аж ахуй  чиглэлээр Хархорин, Хужирт, Баянгол, Тарагт, Гучин-Ус, Төгрөг, Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж 30-35 тонн орчим хүнсний ногоо хураан авч борлуулдаг юм.

Харин "Арвин Шунхлай" хоршоо 2016 онд байгуулагдсан бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сард Австралын ЭСЯ-ны Бичил зээлийн хөтөлбөрт төсөл бичжээ. Ингээд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс боловсруулах цехийн тоног төхөөрөмжөө суурилуулсан байна.

Цехийн бүрэн тоног төхөөрөмжийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнд хийсэн бөгөөд дотооддоо үйлдвэрлэсэн тоног төхөөрмжийг ашиглаж байгаа гэдгээрээ онцлог.  Хоногт 20-30 нэхийг илдэх хүчин чадалтай бөгөөд өнгөрсөн оны долдугаар сард авч хадгалсан нэхийгээ одоо боловсруулалтанд оруулж буй.

Нэхий боловсруулах илдэх цех нь хуурай ба нойтон гэсэн тусгаарласан байх ёстой. Одоогийн байдлаар тус цех зориулалтын байргүй учраас нэхийгээ өөр газар хатаадаг гэв. "Арвин Шунхлай" хоршоо нь 11 гишүүнтэйгээр цехээ өргөтгөн оёдлын цехтэй болсоноор арьс нэхийгээгээр дараагийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой болж бусад гишүүнээ ажлын байраар хангах төлөвлөгөөтэй аж.

Өөрийн гэсэн байргүй байгаа нь боловсруулах, илдэх, бүтээгдэхүүн болгон гаргахад хүндрэлтэй байгааг  хэлж байлаа. Аймгийн удирлагад боловсруулах үйлдвэрийн газрыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өвөрхангайчууд нэхий илдэх, боловсруулах цехтэй боллоо  
Үзсэн: 1556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй