
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 18-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Орхон аймгийн өрсөлдөх чадвар 13.6 хувиар өсч Говь-Алтай, Архангай аймаг ядуурал, ажилгүйдлээрээ тэргүүллээ”, “Х.Булгантуяа: Ройтерс Монголыг албан ёсоор жар жагсаалтаас гаргалаа гэж мэдээлсэн”, “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг дээр ажилласан өмгөөлөгчдийн гар утсыг чагнасан, хүн байнга дагасан, амь насанд заналхийлсэн нь үнэн гэв”, “Г.Батбаяр: Оюутны хотхоныг хотоос гаргахад төрийн өмчийн сургуулиуд идэвхитэй оролцмоор байна” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Гурван хүн тутмын нэг нь амь зогоох төдий амьдарч байна”, “Илчлэх ёстой аюул буюу эмнэлэгийн дотоод халдвар”, “Цагаан сараас өмнө махны үнэ нэмэгдэх үү”, “Баячуудын нохойн хоол маньдаа л тансаг байхгүй юу”, “Хонгор нутгийн хосгүй амжилтын эзэн” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “У.Хүрэлсүх: БНСУ-д хийсэн айлчлалаар утаанаас салах санхүүг босгож чадлаа гэж үзэж байна”, “Төрийн банкны гүйцэтгэх захиралаар Г.Дөлгөөнийг томиллоо”, “Чингэлэгт дарагдсан гэр бүл эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй 11 сая төгрөгийн төлбөрт унажээ”, “Д.Сарангэрэл: Цэцэрлэг, сургуулийг агаар цэвэршүүлэгчээр хангасан нь үр дүнгээ өгч эхэллээ”, “Бөхөнг битгий үргээгээрэй” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Засгийн газрын халаа, сэлгээ МАН-ын эв нэгдлийг харуулж байна”, “Э.Эрдэнэжамъян: Их хурлаа угтаж өргөн хүрээний хэлэлцүүлэг хийнэ”, “Н.Сүмбэрзул: Бид зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэнэ”, “Төрийн хамгаалах байранд хүний эрх яриад ч хэрэггүй” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Банкны тухай хууль орох гол өөрчлөлтүүд юу вэ”, “ДЦС-4 ТӨХК-ийн осол 27-хон настай залуугийн амийг аварчээ”, “Хойд Солонгос спортод хэр хүчтэй вэ”, “Б.Жавхлан: Банкуудын эрсдэл буурч, зээлийн хүүгээ бууруулах боломжийг бүрдүүлнэ”, “Цахилгаан халаагуур хэрэглэсэн иргэд бухимдаж байна” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 810 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.