
Францын Везуль хотод энэ сарын 30-нд 23 дахь удаагаа зохион байгуулагдах Азийн олон улсын кино наадам болно. Үүнд Монголын 10 гаруй киног сонгон үзүүлэхээр болжээ.
Мөн манай улсыг онцлох орноор сонгосон төдийгүй Монгол Улсын ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнг урьжээ.
Түүний найруулсан “Бүлээн нурам”, “Хүн чулууны нулимс”, “Амин мөр” зэрэг бүтээлийг дэлхий дахинд сурталчилан таниулах юм байна.
Түүнчлэн тус кино наадмын удирдаач, урлаг судлаач Бастиан Мересонне Монголын 250 гаруй киноноос “Монгол хүү”, “Норжмаагийн зам”, “Сэрэлт”, “Аман хуур”, “Говийн зэрэглээ”, “Солонгын таван өнгө”, “Гарьд Магнай”, “Сүүдэр”, “Аргамжаа”, “Хүсэл шунал” зэрэг шилдэг киног толилуулахаар шийдвэрлэжээ.
Азийн олон улсын кино наадам кино найруулагч Г.Жигжидсүрэнг урьжээ | ||
Үзсэн: 1137 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.