Шууд Chart

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд суффольк хонь нутагшуулж байна

2018-01-18 12:45:55

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд мах, нарийн ноосны чиглэлийн суффольк хонь   нутагшуулж байна.

Тус аймаг эрчимжсэн мал аж ахуй газар тариалангийн бүс нутаг болохоор зорилго тавин ажиллаж байгаа билээ. Энэ зорилгын  хүрээнд малын чанар үүлдэр угсааг сайжруулах бодит ажлыг “Монгол женетикс сервис” ХХК Ерөө суманд хэрэгжүүлж эхлээд байна.

Уг компани Франц Улсаас үржлийн зуу гаруй суффольк хонийг 2016 онд импортолсон. Франц бол уулархаг Монголтой ижил уур амьсгалтай.

Оруулж ирсэн хонинууд цастай сэрүүн орчинд байсан учир Монголд бүрэн дасан зохицож байгаа ажээ.

Махны түргэн өсөлттэй суффольк үүлдрийн хуц 120-140 кг, эм хонь 70-90 кг татдаг. Зургаан сартай хурга нь гурван настай Монгол хоньтой дүйцэхүйц амьдын жинтэй буюу дунджаар 65кг татдаг бөгөөд ноосны гарц нь 4-5 кг байдаг аж.

Франц Улс биотехнологийн хувьд өндөр хөгжилтэй орны нэг бөгөөд уг хонийг цэвэр үүлдрээр нь хадгалж ирсэн. Дээрхи үржлийн хонийг оруулж ирэхийн тулд ихээхэн  судалгаа явуулсан гэдгээ тус компанийн захирал Н.Баттулга онцолж байлаа.

Судлаач Н.Баттулга суффольк хонийг Монголд нутагшуулахаар 19 дэх жилдээ хөдөлмөрлөж яваа нэгэн. Тэрбээр “Суффольк хонины үр хөврөлийг Монгол хонинд дурангийн аргаар шилжүүлэн суулгах нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан бол энэ л сэдвээрээ докторын зэрэг хамгаалахаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм. 

Ийнхүү  Ерөө суманд цэвэр үүлдрийн хонь үржүүлэх болсноор малчид эх нутгийн байгаль цаг уурт дасан зохицсон үржлийн малыг ойроос зардал чирэгдэл багатайгаар худалдан авч мал сүргийнхээ чанар үүлдэр угсааг сайжруулах боломж бүрдлээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд суффольк хонь нутагшуулж байна  
Үзсэн: 5705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Аагим [176.11.192.xxx] 2018-01-30 00:19
Яамар үнэтэй байдаг юм бэ?
Зочин [66.181.161.xxx] 2018-01-19 11:05
Хачин юмаа монгол хоньтой битгий холиорой

Бидэнтэй нэгдээрэй