Шууд Chart

МҮОНРТ-ийн ажилчид “Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ” өдөрлөгт 11 дэх жилдээ нэгдлээ

2018-01-18 13:50:48

“Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ” донорын өдөрлөгийг Цус сэлбэлт судлалын үндэсний төв өнөөдөр МҮОНРТ-ийн байранд зохион байгуулж байна.

МҮОНРТ нь 2007 оноос хойш дээрх төвтэй хамтарч ажиллаж байгаа бөгөөд энэ жил 74 ажилтан үзлэгт орсноос одоогоор 60 орчим нь цусаа хандивлаад байна.

Өмнөх жилүүдэд 30-40 хүн уг үйл ажиллагаанд оролцдог байсан бол жил ирэх тусам нэмэгдэж байгаад талархалтай байна хэмээн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн их эмч Ё.Улсболд хэлэв.

Уг үйл ажиллагаанд оролцохыг хүссэн иргэд өмнөх шөнө нь зургаагаас дээш цаг унтсан байх ёстойгоос гадна согтууруулах ундаа, тамхи, өөх тостой хоолноос татгалзах шаардлагатай аж.

Сонирхуулахад Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь 2017 онд Улаанбаатар хотын хэмжээнд 25600 орчим иргэн хамруулжээ. Энэ нь нийт хүн амын 1.1-1.2 хувь гэсэн үг юм.

Мөн эрэгтэйчүүд цусаа жилд хоёр сар болоод хандивлаж болох бол эмэгтэйчүүд гурван сарын дараа өгч болдог гэнэ.

Нэг хүн ийнхүү 350-400мл цус хандивласнаар гурван хүнд амьдрал бэлэглэх үйлстэй.

Уг цусыг төрхийн хүндрэлтэй, түлэгдсэн, аваар осолд орсон хүмүүст шилжүүлэх учир иргэн та хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй гэв.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ-ийн ажилчид “Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ” өдөрлөгт 11 дэх жилдээ нэгдлээ   
Үзсэн: 1672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй