Шууд Chart

Говь-Алтайчууд малчдадаа туслах аяныг зохион байгууллаа

2018-01-18 15:02:32

Говь-Алтай аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад туслах сайн үйлсийн аяныг зохион байгууллаа. Ийнхүү төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс нэн шаардлагатай эд материал хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, малын өвс, тэжээл, эм тариа бэлэн мөнгийг цуглуулж малчдадаа сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлсэн юм.

Аймгийн зарим суманд нөхцөл байдал хүндрэх болсон нь зундаа ган гачигтай байснаас бэлчээрийн хомсдолд орж, өвс тэжээл хангалттай базаах боломж олгоогүй улмаар өвөлдөө цас их орж, салхилан цаг агаар хэвийн хэмжээнээс доогуур болж хүйтний эрч эрс чангарсантай холбоотой аж.

Цаашид хүйтний эрч улам чангарч, цас болон цасан шуурга үргэлжлүүлэн орсоор байвал үүсээд буй нөхцөл байдал зуд зурхан болох магадлал өндөр байна гэдгийг малчид хэлж байв.

Энэ сарын 15-аас хоёрдугаар сарын 25-ны өдрүүдэд явагдах тус аянд аймгийн ЗДТГ-ын нөөцөөс 1500 ширхэг бээлийг ажилчдын нэг өдрийн цалинг эхний ээлжинд өгч байгаа бол Алтай нутгийн төрийн албан байгууллагууд нэг өдрийн цалингаа иргэд хувийн зүгээс туслахаа илэрхийллээ.

Мөн Алтай нутгийнхаа уугуул, суугуул иргэдийг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.

Өвөлжилт хүндэрсэн энэ цаг мөчид төрийн үйлчилгээг түргэн шуурхай иргэдэд хүргэх үүднээс хантер маркийн авто машиныг аймгийн Халиун, Тайшир, Цогт сумын засаг даргын тамгын газарт хүргүүлсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Говь-Алтайчууд малчдадаа туслах аяныг зохион байгууллаа  
Үзсэн: 916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй