Шууд Chart

Говь-Алтай аймагт аж үйлдвэр эрхлэгчдийн дунд тооллого явууллаа

2018-01-18 17:42:17

Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй, аж үйлдвэр эрхлэгчдийн дунд тооллого явуулж, цахим уулзалтыг 21 аймгийн хэмжээнд зохион байгууллаа.

Баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх зорилгоор аж үйлдвэрийн нэгдсэн системд үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэх ажлыг үндэсний хөгжлийн  газраас зохион байгуулж байгаа талаар мэдээлэл хийгдлээ.

Энэхүү ажлын хүрээнд Говь-Алтай аймагт ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсгийн гишүүд болон үйлдвэрлэгчдийг хамруулсан, аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан сэдэвт уулзалт 21 аймгийн хүрээнд  зохиогдлоо.

Уулзалтад нийслэлийн засаг даргын ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон 21 аймгийн засаг дарга нар, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид аж ахуйн нэгжийн төлөөлөл болон холбогдох агентлагийн дарга нар оролцлоо. Уг хурлын гол зорилго нь Монгол Улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй  боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн мэдээллийн санд нэгтгэж, бодлого боловсруулагч  болон үйлдвэрлэл эрхлэгч, худалдан авагч, хөрөнгө оруулагчдыг холбосон мэдээллийн нэгдсэн платформ үүсгэж, баялаг бүтээгч  бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм байна.

Нэгдсэн цахим мэдээллийн сангийн бүртгэх үйл ажиллагаа өмнөх жилүүдэд хийгдэж байсан бөгөөд энэ удаад аймаг, нийслэл, дүүрэгт нэгдсэн зохион байгуулалтаар өргөн цар хүрээтэйгээр явагдаж буйгаараа онцлогтой юм байна.

Говь-Алтай аймгийн хэмжээнд 1100 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 62 аж ахуй нэгж, 200 гаруй гар аргаар үйлдвэрлэл эрхлэгчид санхүүгийн бүртгэлд бүртгэлтэй байдаг аж.

Тус аймгаас боловсруулах үйлдвэр эрхлэгчид уг бүртгэлд байдаг гэнэ. Хуралдаан хоёр дахь удаагаа зохиогдлоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Говь-Алтай аймагт аж үйлдвэр эрхлэгчдийн дунд тооллого явууллаа  
Үзсэн: 1572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй